БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, залилах гэмт хэргээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Эмч, ажилчид “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, залилах гэмт хэргээс сэргийлэх нь” сургалтад хамрагдлааГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Урьдчилан сэргийлэх албанаас “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, залилах гэмт хэргээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтад эмнэлгийн нийт 90 албан хаагч хамрагдаж, байгууллага болон хувь хүн хэрхэн гэмт хэрэг, тэр дундаа цахим орчин дахь залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авлаа.Мөн сургалтын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид залилах гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүд, урьдчилан сэргийлэх арга зам, иргэдийн анхаарах зүйлсийн талаар танилцуулж, асуулт хариултын хэлбэрээр харилцан ярилцсан юм.Эмнэлгийн зүгээс цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран шаталсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.Сургалт орж, үнэ цэнтэй мэдээлэл өгсөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Урьдчилан сэргийлэх албаны ахлах дэслэгч Г.Бөхтулгад талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн