БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны уулзалт хийв.

Баянзүрх нэгдсэн эмнэлэг Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар уулзалт хийлээ. Уулзалтад БЗНЭ-ийн удирдлагын багийн төлөөллүүд болон Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Хуан Жү Вэй, Эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Ариунтуул С.Энхтуул нар оролцож хамтран ажиллах чиглэлүүд дээр санал солилцон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол улсад 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж Хүүхэд, гэр бүлийг дэмжих нийгмийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. БЗНЭ-ийн зүгээс хүүхдийн тусламж үйлчилгээ, эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтнүүдийг Тайвань улсад урт, богино хугацааны сургалтад хамруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цаашид урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Сүүлд нэмэгдсэн