БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа Манай байгууллагын ажилтан, албан хаагчид “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт авч, нийгмийн хариуцлага, эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ. Энэхүү сургалт нь ажилтнуудын эрх зүйн мэдлэг, нийгмийн ухамсрыг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ байлаа. Бид сургалт зохион байгуулсан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Чанцалд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн