БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал огцом өссөн энэ үед Баянзүрх нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны хүрэлцээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсээр байна. Ийм хариуцлагатай, эмзэг цаг мөчид Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг халуун сэтгэлийн гараа сунган, тусламжийн багцаа ирүүллээ.

Тус нийгэмлэгээс 40 ширхэг хөнжил, 40 ширхэг цагаан хэрэглэл, 10 ширхэг одеял, 20 ширхэг эвхэгддэг ор хандивласан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал дэмжлэг боллоо. Мөн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор 2025 оны аравдугаар сараас Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн салбараас сайн дурын ажилтнууд манай эмнэлэгт хөтөч, чиглүүлэгчээр ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаанд бодитой туслалцаа үзүүлсээр байна. Эрүүл мэндийн манаанд нойр хоолгүй зүтгэж буй бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хүнд цаг үед итгэл найдвар нэмсэн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн