БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Хагалгаа амжилттай хийгдлээ

Элэгний циррозын төгсгөлийн шат, коагулопати бүхий, баруун хөлийн femoral artery-г цавины булчирхай томорч дарснаас үүдэн цусны урсгал зогссон хүнд өвчтөнд яаралтай цусны урсгал сэргээх мэс засал хийх явцад гэнэт цахилгааны тасалдал үүссэн ч эмч, ажилчдын баг өвчтөнийг аюулгүй байдалд байлган мэс заслыг амжилттай дуусгалаа. Хэрэв их хэмжээний цус алдалт үүссэн бол өвчтөнийг мэс заслын ширээн дээр алдах бодит эрсдэлтэй байв. Улс орон даяар цахилгаан хязгаарлагдаж буй энэ хүнд цаг үед манай эмнэлэг байнгын бэлэн байдлыг хангаж, цахилгааны нэмэлт эх үүсвэр ажиллуулдаг хэдий ч мэс заслын үед эрдэнэт хүний амь нас, аюулгүй байдал секундээр хэмжигддэг билээ. Гэнэтийн нөхцөлд мэргэжлийн өндөр хариуцлага, ур чадвараа бүрэн дайчлан ажилласан нийт баг хамт олондоо гүн талархал илэрхийлье. Та бүхний мэргэжлийн чадвар бол манай эмнэлгийн бахархал юм.


Сүүлд нэмэгдсэн